IELTS-д бэлдэгчдэд зориулсан ҮНЭГҮЙ онлайн сургалтууд

IELTS-н шалгалтыг хэцүү гэж боддог, энэ шалгалтыг олон өгсөн хэрнээ шаардлагатай оноогоо авч чадахгүй байгаа хүмүүст, мөн IELTS-ийн шалгалтыг анх удаагаа өгөх гээд ирээдүйгээ төлөвлөж суугаа залуустаа зориулан ҮНЭГҮЙ ОНЛАЙН хамгийн их хандалттай хоёр онлайн сургалтын мэдээллийг хүргэж байна. 

IELTS-н шалгалтанд бэлдэх шийдвэр гаргаад шалгалтандаа бүртгүүллээ. Одоо яах вэ? Танд бэлдэх ухаалаг ТАКТИК гаргах хэрэгтэй болно. Харин тэр тактикын зөөвхөн нэг хэсэг нь доорх онлайн аргууд байх болно. Онлайн курсууд  IELTS-ийн талаар үндсэн ойлголттой болоход туслалцаа үзүүлдэг учраас онлайнд өөрт хэрэгтэй гэснийг сонгоод бэлдэж эхлээрэй. 

1.  IELTS academic test preparation by University of Queensland – EDX

Queensland их сургуулийн гаргасан энэхүү онлайн сургалт нь хэсэг хэсэг бүрээр нь зааж өгсөн бичлэгнүүд, олон төрлийн дасгал ажлууд тестүүдтэйгээрээ онцлог юм. Эцэст нь өөрийгөө жишиг тест өгөөд шалгах боломжтой ба IELTS-ийн 4 хэсэг бүр дээр нь шалгалт хэрхэн авагддаг талаар тодорхой мэдээл ойлголтыг авах боломжтой.

2. Inside IELTS – Futurelearn 

Энэ онлайн сургалт нь дэлхий даяар IELTS-ийн шалгалтанд бэлдэж буй хүмүүстэй холбогдож, чадварлаг мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, өөрөө дадлагаа хийн бусадтай хуваалцаж ярилцах боломжийг олгосон үр дүнтэй сургалт. Шалгатанд бэлдэхэд ямар төрлийн чадварууд хэрэгтэй байдаг, яаж бэлдвэл илүү үр дүнтэй вэ гэх мэтчилэн цаашлаад сурч байгаа хүмүүс хоорондоо харилцах боломжтой STUDY GROUP бас бий.

Эх сурвалж: network.mn