Япон хэл сурахад тань туслах ҮНЭГҮЙ 4  аппликэйшн

Аливаа хэлийг сурч байгаа тохиолдолд үгийн баялаг нэмэгдүүлэх, дуудлага сайжруулах, бичгийн чадвараа нэмэгдүүлэх нь нэн түрүүний чухал асуудал тооцогддог. Зарим тохиолдолд анхлан суралцаж байгаа хүмүүс тухайн хэл дээр аливаа зүйлийг уншиж байх явцдаа нэг дор хэт олон мэдэхгүй үгтэй таарснаас болоод тэр болгоныг толь бичгээс хайж олохоос залхуурч шантрах нь элбэг байдаг.

Бид өмнөх дугаартаа Гадаад хэл сурахад тань туслах хамгийн шилдэг гар утасны 10 апп-ны талаар нийтлэл хүргэж байсан бол энэ удаад Япон хэл сурахад тань туслах ҮНЭГҮЙ 4  аппликэйшныг танилцуулж байна. 

1.  Japanese Training – Elementary / Basic Level

Хирагана, Катакана гээд анхан шатнаас нь бие даан Япон хэл сурах гэж буй хүмүүст тохиромжтой. Та энэхүү аппликэйшн дэхь дасгал даалгавруудыг хийснийхээ дараа сурснаа шалгах тестүүд ажиллаж болно. 

2. Shirabe Jisho (Japanese dictionary)

Shirabe Jisho нь үг, ханз хайдаг энгийн нэг толь биш бөгөөд бараг л таны хувийн Япон хэлний багш, хамгийн сайн туслагч болж чадах аппликэйшн. Ханзны зурлага, жишээ үг, өгүүлбэрүүд Япон хэлний түвшин тогтоох шалгалтын хэддүгээр түвшинд ирдэг үү гээд бүгдийг нь та эндээс мэдэх боломжтой. Уншиж мэдэхгүй байгаа ханзаа утсан дээрээ зураад  хайх боломжтой. Дашрамд дурдахад интернэтгүй орчинд ч ажиллана.

3.  Learn Japanese Phrases & Words

Та аялал зугаалга, ажил хэргээр Японд түр хугацаагаар зочлох гэж байгаа бол энэ аппликэйшн хэрэг болж мэднэ. Учир нь энэхүү аппликэйшн танд англи хэл дээрх өгүүлбэрийг Япон луу хөрвүүлж өгнө.

4. 6.000 Words-Learn Japanese Language

Бид даан суралцагчдад тохиромжтой аппликэйшн. Хөгжилтэй аргаар үгсийн сангаа нэмэгдүүлмээр байгаа бол энэ аппликэйшн танд яг тохирно. Зурагт картууд таныг огтоос уйдаахгүй нэг мэдэхэд л 6000 үг цээжилчихсэн байна. Зөвхөн Япон гэлтгүй Англи, Хятад гээд өөр хувилбарууд нь ч бий.

 

  Эх сурвалж: Network.mn